СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Дэлхий дахинд гэмт хэрэг өсөж байна—Библид юу гэж байдаг вэ?
Гэмт бүлэглэлүүд Хаитиг эзлэн түрэмгийлж байна. Өмнөд Африк, Мексик болон Латин Америкийн бусад орнуудад харгис гэмт хэргээс болж ард иргэд нь зовж зүдэрсээр. Гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй газруудад ч хулгай, танхайрал, галдан шатаах гэх зэргийн гэмт хэргийн тухай мэдээнээс болж хүмүүс түгшүүртэй амьдарч байна.
Дэлхий дахинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тухай Библид юу гэж байдаг вэ?
Гэмт хэргийн талаарх Библийн зөгнөл
Библид «энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдгийн» тухай зөгнөсөн байдаг (Матай 24:3). Тэр шинж тэмдгийн тухай ярихдаа Есүс Христ:
«Ёс бус явдал ихсэх учир ихэнх хүний хайр хөрнө» гэжээ (Матай 24:12).
Бас «эцсийн өдрүүдэд» хүмүүс «биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч» болно гэж бий (2 Тимот 3:1-5). Ийм аминч зантай хүмүүсээс болж гэмт хэрэг өсөж байна.
Гэхдээ ирээдүй сайхан болно гэдэгт найдах үндэс бий. Гэмт хэргийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэж Библид зөгнөсөн байдаг.
«Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч тэр байхгүй байх болно. Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:10, 11).
Та ирээдүй сайхан болно гэсэн Библийн амлалтын тухай илүү ихийг мэдмээр байна уу? Өнөө үед болж байгаа үйл явдлууд Библийн зөгнөл ирээдүйд бас биелэхийг баталдаг гэж яагаад хэлж болох вэ? Дараах өгүүллүүдийг уншиж сонирхоорой.
«Амьдрал сайхан болох болов уу?» (англи)
«Эцсийн өдрүүд» буюу «төгсгөлийн ... цагийн» шинж тэмдэг юу вэ?
«Библид өнөөгийн хүмүүсийн бодол санаа, үйлдлийг урьдчилж зөгнөсөн үү?» (англи)