СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Сургуульд гарч буй зэвсэгт халдлага—Библид юу гэж байдаг вэ?
2022 оны 5 дугаар сарын 24-нд АНУ-ын Техас мужийн Ювалди хэмээх жижиг хотод аймшигт хэрэг гарлаа. «Нью-Йорк таймс» сонинд мэдээлснээр, «“Робб” бага сургуульд буутай этгээд ... гал нээж 19 сурагч, 2 багшийн аминд хүрчээ».
Харамсалтай нь үүн шиг эмгэнэлт явдал хэвийн үзэгдэл болоод байна. «Өнгөрсөн онд сургуулиудад 249 зэвсэгт халдлага гарчээ. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд л гэхэд ийм олон халдлага гарсан он байгаагүй юм» гэж «Ю-Эс-Эй Түдэй» сонинд бичжээ. Энэ нь зөвхөн АНУ-ын тухай мэдээлэл юм.
Яагаад харгис хэрцгий хэрэг гараад байна вэ? Ийм аймшигтай явдал тохиолдвол хэрхэн тайвшрах вэ? Хэзээ нэгэн цагт зэвсэгт халдлага байхгүй болох болов уу? Эдгээр асуултын хариу Библид бий.
Хүмүүс яагаад илүү харгис болж байна вэ?
Бидний амьдарч буй цаг үеийг Библид «эцсийн өдрүүд» гэдэг бөгөөд олон хүн «хүнийг хайрладаггүй», «хэрцгий» болох буюу зэрлэг балмад хэрэг хийнэ гэж зөгнөсөн. Тийм хүмүүс «улам бүр дордоно» (2 Тимот 3:1–5, 13). Энэ талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл «“Эцсийн өдрүүд” буюу “төгсгөлийн ... цагийн” шинж тэмдэг юу вэ?» гэсэн өгүүллийг уншаарай.
Хүмүүс: «Бурхан яагаад сургуульд гарч буй зэвсэгт халдлага гэх мэтийн аймшигтай явдлыг таслан зогсоодоггүй юм бэ?» гэж боддог. Библид юу гэж байдгийг мэдье гэвэл «Библиэс юу мэдэж авах вэ?» номын «Хүн яагаад ингэж их зовдог вэ?» гэсэн гарчигтай бүлгийг уншаарай.
Ийм аймшигтай явдал тохиолдвол хэрхэн тайвшрах вэ?
«Эрт үед бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд юм. Бурхны үг ... биднийг тайвшруулдгийн ачаар бид найдвар өвөрлөж явдаг» (Ром 15:4).
Бэрхшээлийг даван туулахад Библийн зарчим танд тусална. Илүү ихийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Хүчирхийллээс ангид нийгэм—Мөрөөдөл үү?» гэсэн өгүүллээс мэдэж аваарай.
Эцэг эхчүүд аймшигтай мэдээ сонссон хүүхдүүдээ хэрхэн тайвшруулах тухай зөвлөгөөг «Disturbing News Reports and Your Children» өгүүллээс авч болно (англи).
Хэзээ нэгэн цагт зэвсэгт халдлага байхгүй болох болов уу?
«Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аварна» (Дуулал 72:14).
«Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» (Мика 4:3).
Хүмүүсийн чадахгүй байгаа зүйлийг Бурхан хийнэ. Тэнгэрт байдаг түүний Хаант төр бүх зэвсгийг устгаж, хүчирхийллийн бүхий л хэлбэрийг үгүй болгоно. Бурхны Хаант төр юу хийх талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл «Ирээдүйн тухай үнэн» гэсэн өгүүллийг уншаарай.