Skip to content

Гарчиг руу орох

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Украины дайн ба шашин. Библид юу гэж байдаг вэ?

Украины дайн ба шашин. Библид юу гэж байдаг вэ?

 Украины дайн ба шашны удирдагчдын талаар дараах зүйлийг бодож үзээрэй.

  •   «Оросын үнэн алдартны шашны тэргүүн хамба Кирилл Оросын түрэмгийллийг буруутгасан нэг ч үг дуугарсангүй. ... Түүний тэргүүлдэг сүмийнхний тарааж байгаа Украины эсрэг худал суртал ухуулгыг Путин дайн өдөөснөө зөвтгөхөд ашиглаж байна»—EUobserver, 2022 оны 3 сарын 7.

  •   «Тэргүүн хамба Кирилл Орос улс Украин руу довтолсныг зөвтгөхдөө гэм нүглийн эсрэг тэмцлийн нэг хэлбэр гэж хэлжээ»—AP News, 2022 оны 3 сарын 8.

  •   «Украины үнэн алдартны шашны тэргүүн Метрополит I Епифаний “Оросын түрэмгийлэгчдийн эсрэг дайтаж байгаа” хүмүүсийг даваа гарагт адисалжээ. ... Бас Оросын цэргүүдийг алах нь нүгэл биш гэж хэлсэн байна»—Jerusalem Post, 2022 оны 3 сарын 16.

  •   «Бид [Украин дахь сүм хийд, шашны байгууллагыг хариуцсан зөвлөл (УСХШБХЗ)] Украины зэвсэгт хүчин болон манай улсыг өмгөөлөн хамгаалдаг бүхнийг дэмжиж, ерөөж, тэдний төлөө залбирч байна»—УСХШБХЗ a-ийн мэдээ, 2022 оны 2 сарын 24.

 Таны бодлоор, Есүс Христийг дагадаг гэдэг шашныхан сүсэгтнүүдээ дайнд явуулах ёстой юу? Библид юу гэж байдаг вэ?

Дайны үед шашин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

 Шашнууд энх тайвны төлөө гэдэг ч дайныг хүлээн зөвшөөрч, зөвтгөж, бүр хөхиүлэн дэмжиж ирснийг түүх харуулдаг. Еховагийн Гэрчүүд шашныхны ийнхүү хоёр нүүр гаргадгийг хэдэн арван жилийн турш илчилж байна. Манай ном хэвлэлд гарч байсан зарим жишээг дурдъя.

Христийн шашнууд дайныг дэмжих ёстой юу?

 Есүсийн сургаал: «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» (Матай 22:39). «Дайснаа хайрла» (Матай 5:44–47).

 Бодож үзээрэй: Шашныхан бусдыг хайрла гэсэн Есүсийн тушаалыг дагахын зэрэгцээ дайнд явж хүн алахыг сүсэгтнүүддээ уриалж болох уу? Энэ асуултын хариуг «Христийн жинхэнэ дагалдагчид ба дайн», «Дайснаа хайрлах боломжтой юу?» зэрэг өгүүллүүдээс (англи) мэдэж аваарай.

 Есүс юу гэж хэлсэн бэ? «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш. Энэ ертөнцийнх байсан бол дагалдагчид минь намайг ... аврахын тулд тэмцэх байсан» (Ёохан 18:36). «Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө» (Матай 26:47–52).

 Бодож үзээрэй: Дагалдагчид нь Есүсийг хамгаалж тулалдаагүй юм бол өөр ямар нэг шалтгаанаар зэвсэг барин тулалдах нь зөв үү? «Христийн шашныхан дайнд оролцох нь зөв үү?» гэсэн өгүүллээс (англи) Христийн эртний дагалдагчид Есүсийн заасан сургаал, үзүүлсэн жишээг хэрхэн үнэнчээр дагаж байсныг уншаарай.

Дайн өдөөдөг шашнуудад юу тохиолдох вэ?

 Есүсийг төлөөлдөг гэдэг ч сургаалыг нь дагадаггүй шашнуудаас Бурхан нүүр буруулсан гэж Библид байдаг (Матай 7:21–23; Тит 1:16).

  •   Библийн «Илчлэл» номд бичсэнээр Бурхан ийм шашнуудыг «дэлхий дээр хөнөөгдсөн бүх хүний» үхлийн буруутан гэж үздэг (Илчлэл 18:21, 24). Үүний учрыг «“Агуу Вавилон” гэж юу вэ?» өгүүллээс мэдэж аваарай.

  •   Бурханд таалагддаггүй бүх шашин бузар муу үйл хэргийнхээ төлөө устгагдахыг Есүс хэлэхдээ муу жимс ургуулдаг муу модыг «тас цавчаад галд хаядаг» гэсэн (Матай 7:15–20). Энэ үйл явдал хэрхэн болохыг «Хуурамч шашны төгсгөл ойрхон байна!» гэдэг өгүүллээс уншаарай.

Photo credits, left to right: Photo by Sefa Karacan/Anadolu Agency/Getty Images; Maxym Marusenko/NurPhoto via Getty Images

a УСХШБХЗ буюу Украин дахь сүм хийд, шашны байгууллагыг хариуцсан зөвлөлд үнэн алдартан, Грек ба Ромын католик, протестант, евангелийн сүмүүд, иудей, мусульман гэсэн 15 сүм хийд ордог.