СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Сайхан харьцаатай хүмүүс яагаад ховордов?—Библид юу гэж байдаг вэ?
Хүмүүсийн харьцаа улам л муудаж байна. Бүдүүлэг өвчтөнгүүд эмч нар луу хашхична. Ширүүн дориун үйлчлүүлэгчид зөөгчдийг аашилж загнана. Уур омогтой зорчигчид онгоцны үйлчлэгчдийн биед халдана. Танхай хүүхдүүд багш нараа шоолж, сүрдүүлж, цохиод авна. Зарим улс төрч хууль бус юм хийдэг бол нөгөө зарим нь өөрийгөө магтаж, дөвийлгөдөг.
Яавал бусадтай сайн харьцаатай байх талаар Библи найдвартай удирдлага болдог. Бас өнөө үед хүмүүсийн харьцаа яагаад муудаж байгааг бичсэн байдаг.
Сайхан харьцаатай хүмүүс яагаад ховордов?
Ёс зүйтэй, сайхан харилцаатай хүмүүс дэлхий дахинд ховордож байна.
Галлуп компанийн саяхны явуулсан судалгаанаас харахад, америкчуудын үзэж байгаагаар АНУ дахь хүмүүсийн ёс суртахуун өнгөрсөн 22 жилд байгаагүйгээрээ доройтсон байна.
28 улсын 32 000 гаруй хүнийг хамарсан өөр нэг судалгаанд оролцогчдын 65 хувь нь хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээг урьд өмнө байгаагүйгээрээ доройтсон гэж үзжээ.
Хүмүүсийг ийм болно гэж Библид урьдаас зөгнөсөн байсан.
«Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ. ... Хүмүүс аминч, мөнгөнд дуртай, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ захирагддаггүй, талархдаггүй, ... хэрцгий, сайныг үзэн ядагч [болно]» (2 Тимот 3:1–3).
Энэ зөгнөл яаж биелж байгааг илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл «Өнөөгийн хүмүүсийн бодол хандлага, зан авирын талаар Библид зөгнөсөн байдаг уу?» гэсэн өгүүллийг уншаарай (англи).
Ёс суртахууны талаарх найдвартай зөвлөгөө
Ёс суртахууны хувьд уруудан доройтож байгаа өнөөгийн нийгэмд бусадтай хэрхэн сайн харьцаатай байх талаар найдвартай зөвлөгөөг сая сая хүн Библиэс мэдэж авч байна. Ёс суртахууны талаарх Библийн зөвлөгөөнд «одоо ч, ирээдүйд ч итгэж болно» (Дуулал 111:8, ШЕ). Хэдэн жишээг авч үзье.
Библид юу гэж байдаг вэ? «Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд» (Матай 7:12).
Юу гэж ойлгох вэ? Бусдыг өөртөө сайхан хандаж, хүндэтгэлтэй харьцаасай гэж хүсдэг шигээ өөрөө ч бусдад тийн хандах нь зүйтэй.
Библид юу гэж байдаг вэ? «Худал хуурмагийг хойш тавьсан та нар бүгдээрээ хөршдөө үнэнийг ярьж бай» (Эфэс 4:25).
Юу гэж ойлгох вэ? Юу ч ярьсан, юу ч хийсэн бусдыг хуурч мэхлэх ёсгүй.
Энэ сэдвээр илүү дэлгэрэнгүйг:
«Харуулын цамхаг» сэтгүүлийн «Зөв үү? Буруу юу? Яаж мэдэх вэ?» гэсэн дугаар (англи),
«Хүлээцтэй хүн болоход Библи тустай» гэсэн өгүүллээс уншаарай (англи).