Skip to content

Гарчиг руу орох

Kim Steele/The Image Bank via Getty Images

Эдийн засгийн хямрал—Бурхны Хаант төр юу хийх вэ?

Эдийн засгийн хямрал—Бурхны Хаант төр юу хийх вэ?

 Дэлхий дахинд орон орны ард иргэд хоногийн хоолоо олж идэх гэж улам бүр зүдэрч байна.

  •   Олон улсын хөдөлмөрийн байгууллагын саяхны нэг судалгаанд a «хүмүүсийн цалин орлого юунд ч хүрэлцдэггүй болжээ» гэсэн байна. Бас энэ байдал хэвээр үргэлжилбэл «баян ядуугийн ялгаа ихсэж», «ажилчин ангийн иргэд, гэр бүлүүдийн амьдралын түвшин» улам доошилно гэжээ.

 Өнөөгийн төр засгууд эдийн засгийн хямралыг шийдэж чадах болов уу?

 Эдийн засгийн хямрал, баян ядуугийн ялгааг бүрмөсөн арилгах нэг засгийн газрын тухай Библид бичсэн байдаг. Дэлхийг бүхэлд нь захирах «хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулна» гэж бий (Даниел 2:44). Энэ засгийн газрын захиргаан дор нэг ч иргэн гадуурхагдахгүй (Дуулал 9:18). Бурхны Хаант төр ард иргэдээ жаргалтай амьдрах бүх боломжоор нь хангана. Бүх хүн хөдөлмөрийнхөө үр шимийг өөрөө хүртэнэ (Исаиа 65:21, 22).

a Дэлхийн цалингийн тайлан, 2022-2023 он